

Монголын рок поп урлагт охидын хамтлагийн байр суурь ганхаж эхлээд байна. “Sweetymotion”-ныхон дахин АНУ-г зорьж, “Киви” тарсан тараагүй нь мэдэгдэхгүй, “Гурван охин” тоглолтоо хийх гээд завгүй. Харин сүүлийн үед залуусын ихээр сонсох болсон “Sound of kiss” хамтлагийнхан уран бүтээлээ түр завсарласан.
Хөгжмийн ертөнцөд охидын хамтлагийн орон зай үнэхээр үгүйлэгдэж байгааг та бидний сайн танил “Харанга”-ийн Чука олж харжээ. Тэрбээр “25”-р суваг телевизээр гарч буй “Making the band” нэртэй нэвтрүүлэгт оролцож байгаа таван охиныг рок поп урлагт цус сэлбэхээр бэлтгэж эхлээд байгаа нь энэ аж. 300 охиноос аз нь шовоон шалгарч чадсан энэ таван охин хоёр сарын хугацаанд рок попын тогоонд цахиур хагалж чадах, мэргэжлийн охидын хамтлаг болох ур чадварт суралцаж буй.
Харин продюсер Чука охидын шинэ хамтлагаа урлаг соёлын томоохон арга хэмжээнд өөрийн биеэр дагуулан явж, хамтлагийн гишүүд биеэ хэрхэн авч явах, хүнтэй хэрхэн харилцах зэрэг ур ухааныг эзэмшүүлж байгаа гэсэн. Шинэ байрандаа төвхнөөд удаагүй байгаа “UP music” продакшны захирал тэрбээр өөрийн продакшнаас залуу уран бүтээлчдийг дэмжих ажлын хүрээнд ийн охидын шинэ хамтлаг төрүүлэхээр бэлтгэж байгаа нь манай үзэгч, сонсогчдод томоохон бэлэг болоод байна.
Тус хамтлагийнхан анхны дуугаа бичүүлээд дууссан ба өдөр шөнөгүй бэлтгэлтэй байгаа гэсэн. Рок поп урлагт үгүйлэгдэх болсон охидын хамтлагийн орон зайг Чукагийн охид нөхөж чадах болов уу.
Ө.Халиун/www.INET.mn
Сэтгэгдлээс...
"амжилт охидоо хаврийн хайр гоё дуу бнлээ та нарийг дэмждэг шүү"
"Эд нар чаднаа угаасаа харваас л одууд байгаа биз тэp Ооноо яг л од бас их хөөрхөн гоё дуулж бүжиглэдэг байна лээ хөөрхөн шүү та нар чаднаа" гэж байгаа бол зарим нь...
Ed nar nere hol yvkue ydaj duulj ch chddgum bleshd г.м сэтгэгдлүүд үлдээжээ...
Харин та бүхний хувьд?...










Сэтгэгдэлүүд:
tgd makin the band 2 dahij ywhu xerwe ywbal yaj burtgulj orox we
Сэтгэгдэл үлдээх: